2009-2-6
Гэрэл зураг - 1. Exposure.
 Та хальсны болон дижитал аль ч аппарттай байсан ерөнхийд нь гэрэл зураг авах ижил хууль үйлчилнэ. Гэрэл зураг авахад тодорхой хэмжээний гэрлийг аппаратны өрц (aperture) болон хөшигний хурд (shutter speed) 2-ын тусламжтайгаар зургын хальс болон дижитал мэдрэгч рүү нэвтрүүлснээр зураг үүсэх ба нэг удаагын энэ зураг үүсгэх үйлдлийг EXPOSURE гэж нэрлэнэ.

EXPOSURE = өрц + хөшигний хурд = зураг үүсэлт

Зураг үүсгэлтийг хамгийн энгийнээр жишээ аван ойлгохын тулд 10 литрийн хувинг усаар дүүргэж болох юм. 
а. Крантны их бага онгойх хэмжээ = Өрц
б. Ус гоожих хугацаа = Хөшигний хурд

Хэрвээ та 1 минутанд хувингаа дүүргэсэн бол;
- Өрц 10 литрээр онгойж
- Хөшигний хурд 1 минут байж

Хэрвээ та 30 секундад дүүргэсэн бол;
- Өрц 20 литрээр онгойж
- Тэгэхээр хувин 30 секундад дүүрэх нь ойлгомжтой. Эндээс хараад бага ангийн жаал хүү ч ойлгох байх. Өрцний онгойлт болон хөшигний хурд харилцан урвуу үйлчлэлтэй гэдгийг. ( энэ жишээг та 1 and 2-р зургаас харна уу!)


Ерөнхийдөө өрцний зогсолтийг хагас (half stop) болон бүтэн зогсолт(full stop) гэж 2 ангилдаг. Хөшигний хурдыг ч мөн ялгаагүй хагас бүтэн зогсолт. 
APERTURE - ӨРЦ
FULL STOP F/1 F1.4 F2 F2.8 F.4 F5.6 F8 F11 F16 F22 F 32 F45 F64
HALF STOP F/1.2 F1.8 F2.5 F3.5 F4.5 F6.7 F9.5 F13 F19 F27 F38 F55
Та нэг бүтэн зогсоол Ф2-оос 2.2.8 гэх жишгээр солиход нэг дахин бага гэрэл нэвтэрнэ гэсэн үг. Эсрэгээрээ нэг алхам доошлуулахад жишээ нь Ф32-оос Ф22 авчрахад гэрэл нэг дахин илүү нэвтэрнэ гэсэн үг!!! (picture 2)


SHUTTER SPEED - ХӨШИГНИЙ ХУРД
FULL STOP; 1 sec, 1/2 1/4 1/8 1/16 1/30 1/60 1/125 1/250 1/500 1/1000 1/2000 1/4000 1/8000
HALF STOP; 0.7 sec 1/3 1/6 1/10 1/20 1/45 1/90 1/180 1/350 1/750 1/1500 1/3000 1/6000 
Хөшигний хурдыг нэг алхам багасгахад( 1/125-аас 1/60) нэг дахин илүү гэрэл нэвтэрнэ. Мөн эсрэгээрээ нэг алхам хурлуулахад(1/250-аас 1/500) нэг дахин бага гэрэл орно гэсэн үг юм.

Өрцний хувьд бага тоо(f 1.4 or f2.Cool байх тусмаа та их хэмжээний гэрэл нэвтрүүлж байна гэсэн үг бөгөөд бага хэмжээний гэрэл нэвтрүүлэхийг хүсвэл их тоо (f22 or f 32) руу шилжих нь зүйтэй.
Харин хөшигний хурдыг багасгах( 1 сек, 1/2 сек, 1/4 сек гэх мэт) тусам их гэрэл орж ихэсгэх (1/500, 1/1000 гэх мэт)тусам бага гэрэл орно гэж ойлгоорой. Хэрвээ та гэрэл зурагт дөнгөж орж ирж байгаа бол хөшигний хурдыг секундыг хувааснаар хэмдэг болно. Жишээ; 1/250 = 1 секундыг 250 хуваасны нэг гэж ойлгох болно.
Та сайн зураг авахын тулд аппараттаа бүрэн удирдах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө таныг М буюу Manual Mode дээр тавьж зургаа аваарай гэсэн үг юм.

За ингээд өнөөдөр та бид EXPOSURE яаж үүсдэг тухай үзлээ. 
Exposure- ийг яаж зөв авах вэ? гэсэн асуулт гарах байх.
Та камераа мануал моде дээр тавиад өөрийн авахыг хүсэж буй Ф дугаар (өрц) дээрээ тавиад зураг дарах товчоо хагас дарахад та Electronic Analog Exposure Display харах болно. Энэ нь таны камерын хэмжигч тооцоолоод гэрэл их бага болон таарчж буй талаархи мэдээллийг гэрэл хэмжигчийн тусламжаар таньд өгөх болно. Энэ зургыг доор тусад нь орууллаа. Учир нь 3-аас илүү зураг оруулах боломж алга байгаа учраас. (уучлаарай)
Мэдрэгчийн тусламжтайгаар та хөшигний хурдаа ихэсгэх багасгах болон хэрвээ хүсвэл өрцний нээлтээ ч өөрчилснөөр зөв гэрэлтэй буюу Correct Exposure- тэй зураг бэлдэх болно.
Хэрвээ та хаана EXPOSURE-oo харж тааруулахаа мэдэхгүй байгаа бол Viewfinder-аараа харахад харагдах бөгөөд доорхи зургаас мэдэж аваарай!
Electronic Analog Exposure Dialog гэдэг дээр харах бөгөөд хэрвээ 0 дээр байвал зөв буюу CORRECT EXPOSURE гэсэн үг шүү!
Нэмэх болон хасах руугаа орсон байвал хөшигний хурдаа ихэсгэж багасгах аргаар тохируулаарай!
Бичсэн: ebe | цаг: 03:10 | Photography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


minii haisan ym bna thank you
гоё шүү инээх
Бичсэн: Зочин цаг: 05:13, 2012-1-18 | Холбоос | |


гайгүй үнээр хагас мэргэжлийн аппарат хаанаас олох вэ. дэлгүүрүүдэд сая дөхсөн үнэтэй байх юм
Бичсэн: dadido цаг: 04:30, 2011-4-28 | Холбоос | |


сайн байнуу?
энэ блог бараг 2 жилийн өмнөх бололтой... одоо ч гэсэн үргэлжлүүлбэл дажгүй юм гээч... илүү ахисан төвшинд мэдхийг хүсч байна... баярлах баярлах
Бичсэн: nono (зочин) цаг: 03:13, 2011-4-28 | Холбоос | |


hi
hi. bi panasonic iin FZ20 iig heregledeg yum. hereglene ch gej dee ali deer avchihaad odoo l sn heregleh gesen yum.ene camer iig sn oilgohgui bna. tuslaach
Бичсэн: khandaa цаг: 06:46, 2009-12-31 | Холбоос | |


Качерэл:
Зүгээрээ орж ирж уншсанд чинь би ч бас баярлалаа баяртай байна

Хүү:
Хайж явсан зүйл чинь байж уу ашгүй дээ тээ....

Баатраа:
Мэдээж асууж бололгүй яахав өөрийнхөө мэдэх хэмжээнд хариулаад байхыг хичээнээ баяртай байна
Бичсэн: ebe цаг: 06:39, 2009-9-26 | Холбоос | |


хичээлүүдийг чинь эхнээс нь уншиж эхэллээ, сонирхолтой байна. саяхан аппарат авсан ч сайн мэдэхгүй болохоор хэцүүхэн л байна, ойлгохгүй байгаа зүйлээ тодруулж болно биз дээ???
Бичсэн: баатараа (зочин) цаг: 09:11, 2009-9-2 | Холбоос | |


За тухтайхан уншнаа... Яг хайж байсан юм байна. happy
Бичсэн: xvv цаг: 11:19, 2009-2-13 | Холбоос | |


Пэээшгэээ баярлалаа.
Бичсэн: cacharel цаг: 09:40, 2009-2-13 | Холбоос | |


Харин 2 жил нет-гүй газар амьдраад тэгээд л...ккк
Бичсэн: ebe цаг: 01:57, 2009-2-8 | Холбоос | |


heden jiliin daraa blog-doo orj irjaagaan bee? anhnii bichleg bol ali 2007 ond baisan yum shig big grin

hudlaa too yu ter ?
Бичсэн: mess цаг: 09:02, 2009-2-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 2608 удаа уншигдсан.




idiomatic-dormant