2009-12-20
Флаш буюу нэмэлт гэрэл...

Флаш буюу нэмэлт гэрэл...
Зарим тохиолдолд байгалийн болон байгаа орчны гэрэл тухайн зургыг авах хангалттай хэмжээнд хүрэхгүй тохиолдол маш их байдаг ийм тохиолдолд нэмэлт гэрэл буюу флаш хэрэглэдэг. Энд ямар нэгэн техникийн олон тоо бичихийг бодохгүй байгаа бөгөөд та бүхэнд аль болох энгийнээр ойлгуулахыг зорьж байгааг ойлгоорой! (зарим хүмүүс магадгүй яг техникийн бүрэн хэллэг болон ойлголт авахыг хүсч байж болох юм).
Ерөнхийдөө нэмэлт гэрэлийг 4 ангилдаг.

1. Built in flash - буюу тухайн аппаратны өөрт зоолттой нэмэлт гэрэл.
Уг гэрэл нь бусад нэмэлт гэрэлийг бодвол гэрэлийн хүч болон гэрэл цацах зай маш багатай байдаг ба ихэвчлэн 1-2 метрт гэрэл нэмэх чадвартай. Хэрвээ хэн нэгэн хүн шөнийн зураг авч байхдаа авч буй хүнээ 5 м-ийн зайтай зогсоогоод камерынхаа флашыг хэрэглэж байвал энэ үйлчлэхгүй нээ гэж ойлгоорой!

2. Hotshoe flash - буюу Буу хэлбэрийн нэмэлт гэрэл гэх үү дээ..Үндсэндээ энэ нэмэлт гэрэлийг хамгийн өргөнөөр хэрэглэдэг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх.
Энэ флашын давуу тал нь та гэрэлээ нэмж хасах болон гэрэлийнхээ чиглэлийг дээш доош баруун зүүн тийш гэх мэтээр өөрчлөх замаар гэрлийн хүчийг тааруулах болон ямар нэгэн зохиомж хийж болох сайн талтай.
Анхаарах зүйл:
Хэт ойроос портрайт авах үед гэрэл хэт хатуу харш ирдэг учраас зөөлөн гоё гэрэлтэй авмаар байвал флашын өмнө угладаг хуванцар (Sto-Fen diffuser) зоогоорой. Ингэснээр зөөлөн бас харьцангүй тэгш гэрэл таны зурагт үйлчлэх болно.

3. Hammerhead flash - буюу миний нэрлэдгээр хүн цохиж алмаар аймшгийн флаш.
Энэ флаш нь Hotshoe флашыг бодвол илүү хүчтэй гэрэл өгнө гэсэн үг. бас яг камерын дээр биш хажууд байрладгаараа зарим үед давуу талтай. (жишээ нь хүмүүсийн зураг авч байхад нүд улайхгүй гэх мэт)

4. Last not least Ringflash - буюу Цагираган нэмэлт гэрэл гэх байх даа..Монголоор эдгээр үгүүдийг хэлэхэд бэрх байгааг ойлгоорой! Хэрвээ таарсан гоё нэр олдвол доор хэлээрэй! ккк
Энэ флаш ихэвчлэн студиод макро гэрэл зурагт хэрэглэдэг бөгөөд нөгөө талдаа хувцас загварын болон рекламны моделын зурагт их хэрэглэдэг. Учир нь дугуй хэлбэрийн гэрэл учраас нүдэнд их гоё эффект өгдөг юм.

Хамгийн гол ойлгох зүйл:
- Хүмүүсийн хамгийн их алддаг буруу ойлгодог зүйл бол флаш хэрхэн хэрэглэх. Хүмүүс флаштай зураг авч үзээд гэрэл нь бага байвал хөшигний хурдаа хасч, гэрэл ихэдвэл хөшигний хурдаа нэмдэг. Энэ нь зүгээр логикоор бодвол болмоор хамгийн том алдаа ю. Учир нь флаш бол нар сар байгалийн гэрэл шиг тогтмол гэрэл биш нэг түс пас гээд л дуусах эд юм. Тогтмол гэрэлтэй газар бол хөшигний хурдаа хасахад их гэрэл нэвтэрнэ зөв. Харин энэ удаад бид Флаш ярьж байгаа учраас флашны гэрэл өгөх хурд нь хамгийн удаандаа секундыг 300 хуваасны нэг учраас хөшигний хурдаар биш өрцөөр гэрэлийг тааруулна. Жишээ нь:
Ф11 1/500сек байхад гэрэл багадаж байвал Ф8 гэж өгөх нь байна. Хэрвээ гэрэл дахиад багадлаа гэж үзвэл Ф5.6 гэх мэтээр лензнийхээ онгойлтыг улам томсгох хэрэг гарнаа гэсэн үг юм.

Улаан нүд:
Флаш хэрэглэснээр зурагт хангалттай гэрэл өгөөд байгаа ч заримдаа тухайн хүний нүд УЛААН гарах тохиолдол байж болно. Үүнээс яаж татгалзах вэ гэвэл
1. Флашаа эгц чигээр нь тусгахгүй байх
2. Хэрвээ нам (1-3 м) цайвар таазтай бол тааз руу флашаа тусгаж тэндээс ойлгох техник хэрэглэх
3. Магадгүй хана нь цайвар байвал хананаас бас ойлгож болно гэсэн аргууд байна.
Эцэст нь эндээс нэг л зүйлийг тод ойлгоод авахад болно. Гэрэл дутуу үед флаш хэрэглэхдээ гэрэлийн ихдэлт багадалт болон тааруулалтыг хөшигний хурдаар биш өрцийг том жижиг онгойлгосноор тааруулдаг юм байна гэдгийг мартахгүй ойлгочиход флаш гэдэг зүйл гарт чинь орлоо гэсэн үг..
Хэрвээ та флашаа хэрхэн хэрэглэх учраа сайн олоогүй байгаа бол нэгэн зүйлийг бас нэмж хэлэх хэрэгтэй байх..
Флашаа TTL (through-the-lens) программ дээр тавиарай! Ингэснээр таны фокусаа тааруулсан орчныг лензний мэдрэгч мэдэрч хэдэн метрт байгааг тааруулан гэрлээ өгдөг юм. Туршаад үзээрэй.

Бичсэн: ebe | цаг: 02:28 | Photography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


ene xun amid uu.
Бичсэн: Fry цаг: 12:10, 2011-10-15 | Холбоос | |


saihan blog bna.uils chini butej yavag
za bi ch beltgel angiin huuheddee.za tegeed iluu ug nurshaad yaahav hicheeldee sain surna aa.iim hund heregtei blog neesend talarhaj bna.
Бичсэн: khan (зочин) цаг: 09:24, 2010-10-10 | Холбоос | |


Талархаж байна
Миний бие фото зраг сонирхоод хэдэн сар болж байна. Энэ хугацаанд би ганцхан зүйлийг мэдэж авлаа. Энэ юу вэ гэвэл зураг авна гэдэг хэцүү юм байна гэдэг зүйл юм. кк. Техник хэрэгсэл бол гайгүй гэж бодож байгаа. 450D, 18-55-ийн дуран, бас 300-гийн дуран, 420 speedlight гэсэн юмнуудыг сайхан зантай зурагчин залуугаас худалдаж авсан. Тэгээд хааяа хааяахан нэг Богд уул руу гарч байгалийн зураг авах гэж үзлээ. Хэцүү юм. Амьтад, шувууд чинь миний санаснаар пооз хийнэ гэж ёстой байдаггүйм байна. Аа бас ЮБ Паласт нэг концерт үзэхдээ хэдэн зураг авах гэсэн чинь энэ урлагийнхан чинь угаасаа хааяа л нэг нүдээ нээдэг золигнууд аятай миний дарсан зураг болгон л нүд нь аниатай гараад байх юм. За тэгээд би таны блогийг уншиж зураг авч сурна аа. Та миний фликр рүү орж надад зөвлөгөө өгвөл их баярлах болно. Бас надад мэйл бичээрэй. Хэрэв та зөвшөөрвөл зураг авахаар ийш тийшээ явахдаа намайг дагуулж яваарай. Миний утас 9665-7157
Бичсэн: eenkhokho цаг: 11:18, 2010-5-4 | Холбоос | |


Зөвлөгөө
Би SLR Cameraтай болох гэсэн юм. Тэгээд надад Lumix DMC-FZ50 байгаа юм. Тэрийгээ зараад(amazon-д 320$ орчим байна) Авах гэсийн. Зөвлөгөө өгөөч. Монголоос хэрэглэж байсан камер хаанаас олох уу? авч болох уу?
Бичсэн: Blgun цаг: 12:39, 2010-4-19 | Холбоос | |


cak blog bn
HI ene mash goy blog bn. Oiriin hugatsaand studiin gerel zurag avah hicheel oruulj ogooch. Mon studiin gereltuulgiin talaar. Yaaj bairluulah geh met. Cak shuu amjilt.
Бичсэн: ganzo (зочин) цаг: 11:35, 2010-3-22 | Холбоос | |


Таны зөвлөгөөг үргэлж хүлээдэг шүү
Нэмэлт флашыг гар удирдлагаар ашиглах талаар зөвлөгөө өгөөч
Бичсэн: Bold (зочин) цаг: 07:52, 2010-1-1 | Холбоос | |


asuuh zuil bna
Koreagaas Nikon d70 avsin teged bas neg flash avsin .Asuuh zuil n flashaa battery higed teged suriluulad darhaad ajilahgui bna tohirgoo itvehjuulelt hiidin myy eroosoo boldoggui ul n ajildag flashal daa
Бичсэн: boogii77 (зочин) цаг: 09:05, 2009-12-25 | Холбоос | |


Shutter speed-ee hasahad ih gerel nevternee.. neg bodliin us avah krantaa udaan neeheer ih us ordogtoi adil gerel ih nevtrhe bolno..
Бичсэн: ebe цаг: 01:04, 2009-12-22 | Холбоос | |


хөшигний хурдаа хасахад их гэрэл нэвтэрнэ зөв. бага гэрэл биз дээ ярзайтал инээх
сураад л байгаа, дараа гоё камер авч хэрэгжүүлнэ дээ. баярлалаа.
Бичсэн: xvv цаг: 10:24, 2009-12-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 2325 удаа уншигдсан.




idiomatic-dormant