2009-05-20
Panorama

Ерөнхийдөө панорама зургыг хэд хэдэн янзаар үүсгэж болдгоос өнөөгийн дижитал үед тодорхой тооны зургууд аваад түүнийгээ нийлүүлж (photomerge) хамгийн түгээмэл бөгөөд хэрэглэхэд хялбараас гадна маш өндөр чанартай гарах боломмжтой билээ.

Ерөнхийдөө Панорама зураг авах явцыг 2 ангилна.

а. Зураг авалт.
1. Юуны өмнө зураг авах газраа сайн тодорхойлоод зураг авах цэгтээ камерын хөлөө хөдөлгөөнгүй сайн байрлуул. Түүний дараа камераа зоогоод бүх тохиргоог хийсний дараа камер ямар ч хөдөлгөөнгүй байх ба энэ зураг авах явцад таны камер зөвхөн баруун зөөн тийш эргэх хөлний хөдөлгөөнөөс өөр ямар ч сарнилт хөдөлгөөн орохгүй байх ёстойг анхаараарай.

2. Камераа портрайт хэлбэрээр байрлуулаарай. Мэдээж ингэснээр таны авах зургын тоо олон болж ажил тань ихсэх боловч зургын хэмжээ том мөн илүү сайн пано гарах болно.

3. Камерынхаа White Balance-ыг яг тохируулах хэрвээ тийм боломжгүй бол Cloudy Mode дээр тавиад аваарай. Учир нь хэрвээ та WB aa Auto Mode дээр тавиад авбал зураг хооронд автомат тохиргоо хийгээд бүх зургууд тань өөр өнгөтэй гарч балрах болно.

4. За ингээд камерын тохиргоондоо орий. Дурангаа авах хэмжээндээ тохируулсны дараа зураг дарах товчоо хагас дарж хөшигний хурдаа хэмжээрэй. Мэдээж Пано учраас бүх зүйлээ тод гаргахын тулд Ф11 - Ф32 дотор авах болно. Тиймээс Aperture Mode дээр хүссэн Ф тоогоо тавиад товчоо хагас дарж хөшигний хурдыг автоматаар хараад тэр тоогоо тэмдэглэж авах хэрэгтэй. Үүний дараа Manual Mode дээр тавиад Ф тоо болон бичиж авсан хөшигний хурдаа тохируулаарай. Ингэснээр зураг авахаас дуусах хүртэл та нэг ижил хэмжээгээр гэрэл оруулж нэг ижил DOF (depth of field) зайнд зураг тань фокустай гарах болно.

5. Хамгийн эхний зураг авахдаа фокусаа тааруулсны дараа Auto focus-aa унтраагаарай. хэрвээ та асаалттай орхивол зураг бүрт камер автоматаар фокус тааруулаад ижил гарахгүй байх аюултай.

6. Хамгийн эхний зургыг авсны дараанаас 2 дахь зурагт эхний зургын сүүлийн 1/4 буюу 20-25%-ийг авах маягаар давхарлаж яваарай. тэгэхээр нэг үгтээ зураг бүрт урьд зургын 25% давхардаж авагдана гэсэн үг. Ингэснээр боловсруулалт хийх үед Фотошопын Панорама үүсгэгч таны зургуудыг эвлүүлэхэд илүү амар болно гэсэн үг.

7. Аль болох богино хугацаанд авч дуусгаарай. Тэр тусмаа байгалийн зураг авч буй бол тухайн хэсгийн үүл хурдан нүүж буй бол яравчлах хэрэгтэй шүү happy

8. Заавал shutter release cable буюу утас хэрэглэж зургаа аваарай. Ямар нэгэн хөдөлгөөн орохгүй байх хэрэгтэй.
Ингээд бүх зургаа аваад дууслаа.

б. Боловсруулалт
1. Фотошоп-ыг онгойлгоод энэ цувралд авсан бүх зургаа нээ.
2. File menu, Automate рүү ороод Photomerge-ийг сонго
3. pop-up menu Open Files сонгоорой. Тэгэхдээ Attempt to Automatically Arrange Source Images гэсэн хэсгийг АСААХ буюу ON болгоорой.

За үүний дараа таны авсан Панорама зураг бэлэн болсон байх болно happy
Бичсэн: ebe | цаг: 19:52 | Photography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


Энэ ч бас гоё нийтлэл байна.
Энийг би дөнгөж сая анх удаа туршиж үзлээ маш гоч болох юм байна.Баярлалаа гоё шүү алга ташилт
Бичсэн: Chuluu.eegii (зочин) цаг: 15:38, 2009-12-20 | Холбоос | |


Нодал цэгийг мартжээ: монголоор юу гэдэг юмбэ? Миний хамаг мэдлэг германаар, панорама зураг дархад тэр цэгийг бас тооцxыг заагарай!

http://upload.wikimedia.org/wikipedia/de/9/93/NodalpointAdapter.gif
Бичсэн: AmonRa цаг: 17:10, 2009-11-28 | Холбоос | |


Оролдоод үзэнгүүт болж байвал дахиад нилээн боломжийн камераар илүү хянамгай үзвэл алаад хаях нь дээ Алмасаа.. амжилт шүү..
Бичсэн: ebe цаг: 15:50, 2009-06-01 | Холбоос | |


Сая л оролдож үзлээ. Сонирхогчийн камер болохоор бага зэрэг алдаа гараад байна. Гэхдээ болж байна шүү happy Олигтойхон камертай бол дэлхий ертөнцийг тэр чигээр нь тод томруунаар багтаачихмаар л санагдаж байна. Баярлалаа 0134 36_33_8[1]
Бичсэн: Алмас цаг: 14:07, 2009-06-01 | Холбоос | |


Зүгээрээ баярлалаа Алмасаа..
Бичсэн: ebe цаг: 01:07, 2009-05-29 | Холбоос | |


Гоё харагдаад блогийн чинь толгойнд оруулчихлаа. Дураараа хийсэнд уучлаарай.
Бичсэн: Алмас цаг: 15:19, 2009-05-28 | Холбоос | |


sain uu tanii photo hicheeliig uzlee bayar hurgie. hamtarch ajilah sanal bn ta holboo barin uu
Бичсэн: bat (зочин) цаг: 20:48, 2009-05-26 | Холбоос | |


thanks a lot
Бичсэн: Зочин цаг: 22:33, 2009-05-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1915 удаа уншигдсан.







:-)
 
xaax