2009-07-19
MONGOL RALLY - 2009

Том Морганы хувьд өнөөдөр сэтгэл хөдөлмөөр өдөр.
21 настайдаа анх Лондон хотоос Монгол орон луу 16000 км аялахаар 1.0 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүртэй жижигхээн ФИАТ машин хөлөглөн 2 ч удаа хөдөлсөн болов ч түүнд Монгол орны барааг харах аз тохиогоогүй гэдэг.
Ингээд 2003 онд өөрийн вебсайт нээн хамтдаа энэ адал явдлаар дүүрэн аялалд оролцох сонирхолтой хүмүүсийг уриалж эхэлсэн байна. Үүний үр дүнд эхний жил 6 машин Лондон - Улаанбаатарын чиглэлийн Монгол ралли-д аянд гарснаас 4 машин нь эцсийн зогсоол буюу Азийн цагаан дагина Улаанбаатарт очиж байсан бол жил дамжин өргөжсөөр өнөөдөр Английн Ло...