Ленз гэж ер нь юу юм бэ?
Маш энгийнээр хэлэхэд ленз буюу дуран нь камерын НҮД юм. Тийм ч учраас авсан зураг тань тод байхад камерын тань нүд буюу дуран хамгийн чухал гэсэн үг юм. Хийсэн шил болон үйлдвэрлэсэн чанараасаа шалтгаалаад чанар дагаж үнэ гэдэг энэ үг бас үйлчлэх болно..
35 мм-ийн хальсний аппарат дээр жишиг авч дурангуудыг нэрлэдэг. 50 мм-ийн дуранг стандарт дуран гэж нэрлэдэг бөгөөд 35 мм-ийн хальсны аппаратаар 50мм-ийн дурангаар авсан зураг нь хүний нүдээр харах хэсэгтэй хамгийн ойр тусдаг учраас ийнхүү нэрлэсэн байдаг юм.
Дурангууд ойрын байх тусмаа харах өнцөг нь өргөн байдаг бол эсрэгээрээ холын дуран байх тусам харах өнцөг маш нарийн(narrow) болдог байна. Ингээд доор дурангуудын харах өнцгүүдийг ...
8мм 180хэм
14мм 106хэм
21мм 92хэм
24мм 84хэм
28мм 74хэм
35мм 62хэм
50мм 46хэм
80мм 28хэм
105мм 23хэм
135мм 18хэм
200мм 12хэм
300мм 8хэм
400мм 6хэм
600мм 4хэм
1200мм 2хэмийн өнцгийг тус тус хардаг байна.
Дуранг ерөнхийд нь:
- Стандарт
- Өргөн өнцгийн (Wide-angle lens)
- Татах дуран бую Telephoto lens
- Хурдтай дуран буюу Fast lens
- Загасны нүд буюу Fisheye lens
- Macro lens гэж ангилдаг..Дотор нь хэд ч салгаад ангилах боломжтой..Ерөнхийд нь ангилчлаа..ккк
1. Стандард дуран (50мм дуран)
Яг хүний нүдээр харж буй мэт сэтгэгдэл төрдөг учраас байгалийн, өдөр тутмын гэх мэт маш олон төрлөөр зураг авахад тохиромжтой.. Хамгийн чухал хэсэг болох бүтэн биеийн портрайт зураг авахад 50мм 1.4 болон 1.8 бол хамгийн классик дуа=рангууд юм.
2. Өргөн өнцгийн дуран (24мм - 35мм дуран)
Өргөн өнцгийн дуранг ихэвчлэн маш олноор авхуулж буй хөрөг зураг болон интерьор дизайны зураг авахад өргөнөөр ашигладаг. Мөн байгалийн зурагт ч ашиглах боломжтой дуран юм.
3. Телефото дуран (70мм - 200мм)
Энэ бол хамгийн өргөнөөр хэрэглэгддэг дуран. Спорт, ан амьтан, загварын, хөрөг зураг, байгалийн гээд ямар ч салбарт хэрэглэж болохоор гарын доорхи сайхан дуран..
Анхаарах зүйл:
а. Дуран холынх болох тусмаа маш сайн барихгүй бол хөдөлгөөн орохдоо илүү их болдог. Тиймээс монопод буюу нэг хөлтэй тулгуурыг хэрэглэх тохиолдол их байдаг.
б. мөн дуран холынх болох тусмаа фокусын орчин багасдаг гэдгийг бас мэдэж авахад илүүдэхгүй.
4. Хурдтай дуран буюу Fast lens. (200мм 2.0 ба 2.8 .. 300мм 2.8 гэх мэт)
Эдгээр дурангууд нь богино хугацаанд их гэрэл оруулах чадвартай учраас хурдтай дуран гэж нэрлэсэн. хэрвээ та спорт гэрэл зураг сонирхдоггүй бол энэ дуранг хэрэглэх шаардлага амьдралд чинь гарахгүй..
Хэрвээ спорт гэрэл зураг гэрлийн хязгаарлалтай болон флаш хэрэглэхгүй авах шаардлагатай үед энэ дурангүйгээр гаргүй хүн түлүү хагалахаас хэцүү гэсэн үг..
5. Загасны нүд буюу Fisheye lens (8мм - 15 мм)
Ерөөсөө л асар өргөн өнцгөөр 180 хэм шахуу зураг авах тохиолдолд юмуу аль эсвэл креатив портрайт болон архитект зураг авахад хэрэг болдог дуран.
6. Macro lens
I love this lens..kkk
Монголоор хэлэхээр би энэ дуранд хайртай гэхээр биш юмаа тээ...ккк
Энэ бол ердөө л аливаа зүйлийг 1:1 буюу ижил хэмжээтэй авах болон жижиг зүйлийг томруулж авах зориулалттай дуран юм. Гэвч эдгээр дурангуудын чанар бол ярих юмгүй..Та энэ дурангаар хөрөг зураг авахдаа маш сэтгэл хангалуун байх болно.
85мм, 105,мм 135мм-ийн макро дурнагууд бол ярих юмгүй сайхан дурангууд..Та эдгээр дурангаар бичил амьтад болон жижиг материал (зоосон мөнгө гэх мэт) хөрөг зургыг хамгийн нарийвчилсан фокустай авах боломжтой.
Зураг 1.
Дурангийн харах өнцгийн хуваарь.
Зураг 2.
60мм-ийн 2.8 макро ленз хэрэглэж авсан зураг..(NIKON AF MICRO NIKKOR 60MM 1:2.8 D)
Зураг 3.
500мм Ф4 дурангаар...