Shutter speed буюу хөшигний хурд...
Хир удаан хөшиг нээгдснээс хамаарч орж буй гэрэл ихэсч бас багасч болно гэдгийг та бүхэн өмнөх хичээлээр ойлгосон билээ. Мөн үүнээс гадна хөшигний хурд нь авч буй зүйлийн (хүн,амьтан болон автомашин гэх мэт хөдөлгөөнтэй зүйлүүд) хөдөлгөөнийг харуулах гол үүрэгтэй юм. Эдгээр доор дурдсан техникүүдийг сурах болон хэрэглэхдээ 1/90 секунд болон түүнээс бага хурдаар авч буй үедээ та хана налах, 2 тохойг түгжих (keep elbow tucked) болон бат бэх зүйл дээр тохиолдох гэх мэт техникийг хэрэглээрэй! Мөн хэрэглэж буй лензээс хамаарч камерийн хөдөлгөөн гарах (camera shake) үзэгдэл байдаг. Та хэр холын ленз хэрэглэнэ төдий чинээ бага хурдаар авахад энэ үзэгдэл гардаг гэдгийг сайн ойлгоорой! Доорхи хүснэгтээс харна уу?!
Focal length of lens Shutter speed of minimum speed hand hold
Лензний фокал хэмжээ Бага хурдаар гар дээрээс хөшигний хурдаар авах боломж
20мм 1/30 сек
28мм 1/30
35мм 1/30
50мм 1/60
80мм 1/90
135мм 1/125
200мм 1/250
400мм 1/500
Үүнээс хараад та бүхэн хэдий чинээ холын тусгалтай буу хэрэглэнэ төдий чинээ гар дээрээс буудахад хүнд болно гэдгийг ойлгоорой!
За ингээд хөшигний хурдаар аүүсгэж болох зургууд руугаа орцгооё!
1.Panning буюу дагаж авах (picture-2)
- Авч буй хөдөлгөөнт зүйлийг тод гарган арын фоныг алслах бол үл үзэгдэх байдалтай авах.
а. Аль болох бага хурдаар 1/30 сек юмуу 1/60 сек гэх мэт хурдаар хүн автомашин өөр юу ч байсан яахав..ккк обьектоо дагуулж авна. Shutter speed prioroty-г (S) сонгосон ч болно.
б. Авч буй обьектоо аль болох ижил хурдаар дагаж авах ба зөв авсан тохиолдолд обьект маш тод байх болно. Хэрвээ муу авсан тохиолдолд тод биш хөдөлгөөнтэй харагдах болно.
Анхаарах зүйл! Зураг авах явцдаа хөшиг хаагдангуут гараа буулгаж болохгүй шүү! Дагуулаад 1-2 секунд авалт дууссан ч тухайн зүйлээ дагах хөдөлгөөнөө хийснээр зураг илүү сайн гардаг ба хүмүүс үүн дээр их алддаг.
2. Motion Freeze буюу Хөдөлгөөнийг зогсоох. (pic-3)
-Ихэвчлэн спортын гэрэл зурагт энэ аргыг хэрэглэдэг ба 1/250, 1/500 сек болон түүнээс илүү хурдаар хөдөлгөөнийг зогсоох. Спортын гэрэл зурагчид ихэвчлэн S дээр авдаг бөгөөд энэ тохиолдолд апертураа тохируулах гэж цаг алдахгүй сайн талтай юм.
Формула-1 болон World Superbike гэх мэт хурдны спортын зураг авахад Motion freeze хийхийн тулд Fast lens буюу Ф2.0 болон Ф2.8 лензүүд шаардлагатай болно.Эдгээр нь ердийн лензүүдийг бодвол 2-4 дахин хурдтайгаар гэрэл нэвтрүүлнэ гэсэн үг юм.
3. Моvement буюу Хөдөлгөөнийг харуулсан зураг (pic - 1)
-Та хөшигний хурдыг ашиглан зогсоож болон дагуулж авах аргыг ойлголоо. Өөр нэг арга нь хөдөлгөөнийг харуулах бөгөөд энэ аргыг хэрэглэхдээ трипод хэрэглэх шаардлагата болно. Камераа Shutter speed priority (S) дээр тохируулаад 1/16, 1/8, болон 1/4 гэх мэтээр болон түүнээс ч абга хурдаар авах шаардлага гарна. Энэ үед ИСО-гоо бүү нэмээрэй!
Анхаарах; - Флаш хэрэглэж болохгүй!
- ISO нэмж болохгүй. 100 болон байж болох бага хэмжээ дээр тавиарай!
- Трипод заавал хэрэглэ!
- Cable release хэрэглэх хэрэгтэй бөгөд хэрвээ байхгүй бол уйлаад яахав. Би нэг арга хэлэхэд Self timer дээрээ тавиад аваарай!
баригдчлаа тээ
Гоё юмаа:
Чи ч бас гоё тээ