Том Морганы хувьд өнөөдөр сэтгэл хөдөлмөөр өдөр.
21 настайдаа анх Лондон хотоос Монгол орон луу 16000 км аялахаар 1.0 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүртэй жижигхээн ФИАТ машин хөлөглөн 2 ч удаа хөдөлсөн болов ч түүнд Монгол орны барааг харах аз тохиогоогүй гэдэг.
Ингээд 2003 онд өөрийн вебсайт нээн хамтдаа энэ адал явдлаар дүүрэн аялалд оролцох сонирхолтой хүмүүсийг уриалж эхэлсэн байна. Үүний үр дүнд эхний жил 6 машин Лондон - Улаанбаатарын чиглэлийн Монгол ралли-д аянд гарснаас 4 машин нь эцсийн зогсоол буюу Азийн цагаан дагина Улаанбаатарт очиж байсан бол жил дамжин өргөжсөөр өнөөдөр Английн Лондон, Италийн Милан болон испанийн Барселона гэсэн 3-н хотоос нийт 500 машин хөлөглөсөн залуус талын Монгол орныг зорин хөдөллөө.
Манай аялал мэдээж аюултай, сонирхолтой бас адал явдлаар дүүрэн байх болно. Орчин үед ихэнхи хүмүүс төлбрөө төлөөд аль нэг оронд аялахаар зорьдог ч яг үнэндээ зочид буудалд тухалж хотоор тэнэхээс цаашгүй энэ зүйлийг би аялал гэж нэрлэхгүй АМРАЛТ гэж нэрлэх болно. Харин жинхэнэ адал явдлаар дүүрэн аялалыг нэрлэ гэвэл манай аялалд оролцож үзсэн хүн бүхнэ нэгэн дуугаар МОНГОЛ РАЛЛИ хэмээн орилох биз.. Онгон зэрлэг байгаль, ан амьтад, цэвэр анхилам агаар, бартаат замудд, ус шалбааг, тоос шороо юуг ч ажрахгүйгээр аялдаг бидний энэ аялал магадгүй ихэнхи хүмүүсийн энэ насандаа ч үзэж мэдрэхгүй тийм торгон мэдрэмжийг төрүүлдэг хэмээн зохион байгуулагч Том Морган Indenpendent сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ..
Хамгийн сонирхолтой машинуудын нэгээр Durham Их Сургуулийн нэг ангийн 5-н найзын хөлөглөсөн Английн түргэн тусламжийн тэрэг байсан бөгөөд уг машинаа зурагт, Play Station-оор тоноглосноос гадна жижигхэн мини бар ч суурилуулаад амжсан байна. Нэг ангийн андууд аялахынхаа хажуугаар Helen & Douglas House хэмээх хандивын байгууллагад хандив цуглуулж буй бөгөөд одоогоор тэд 11000 фунт буюу 25 орчим сая төгрөг цуглуулаад амжжээ. Монголд очоод уг эмнэлгийн тэргээ ямар нэгэн эмнэлэгт өгөх хүсэлтэй байгаа гэдгээ багийн ахлагч dave Andrews хэлжээ.
Нэг ангийн 5-н андын хаана хэрхэн явааг сонирхохыг хүсвэл доорхи линкээр ороод хараарай.
http://thedouglascar.com/Home.html
Адал явдлаар дүүрэн аялал сонирхогч залуусын
Алтан шар зам нь өлзийтэй байг ...