Шөнийн зураг авахад гэрэл бага байдгаас шалтгаалж хөшигний хурдыг удаашруулах шаардлагатай болдог. Үүнтэй холбоотойгоор сайн зураг авахад;
1. Хөл буюу tripod
2. Cable release, remote буюу тусгай утас болон алсын удирдлагаар зураг авах товчлуурыг дарснаар камерын чичиргээгүйгээр зураг авах боломж олгодог. Хэрвээ та камер cable release байхгүй тохиолдолд 2 аргаар үүнийг шийдэж болно.
а. Эрдэнэ заан луу зурвас бичин захиалгаар хийлгэх. (мань эр бүсгүйчүүдэд бол үнэгүй л хийгээд өгөхөөр хүн! ккк)
б. Self timer ашиглах. Бүх тохируулгаа хийсний дараа Self timer дээрээ 5-10 сек дээр тавиад зургаа авбал ямар нэгэн хөдөлгөөн орохгүй байх сайн талтай.
Олон сонирхогчид шөнийн зураг авлаа л бол гэрэл бага учраас доор хаяж ISO speed 200-400 болон түүнээс дээш байх ёстой гэж ойлгодог нь буруу ойлголт юмаа. Хөл болон утсаа ашиглаад хөдөлгөөнгүй авч байгаа учраас шаардлагатай гэрлийг сенсор луугаа хөшигний удаан онгойлтоор оруулж байгаа учраас ИСО хурдаа нэмэх ямар ч шаардлагагүй шүү!
Ашиглах боломжтой моде;
1. А буюу Апертуре: Хэрвээ та Ф тоо буюу зурагныхаа харагдах фокус Depth of field-ээр тохируулмаар байвал энэ моде-ийг сонгоорой!
2. S буюу Shutter speed priority-ыг сонгохыг хүсвэл та зургаа хурдны хяналтаар авч байнаа гэсэн үг. Ийм шөнийн зургыг ихэвчлэн та бидний 2-р хичээлд үзсэн Movement буюу хөдөлгөөн, их хотын хөдөлгөөнийг харуулах болон автомашины хөдөлгөөнийг архитектортой хослуулах гэх мэтээр оруулдаг.
3. М буюу Мануал моде: Энэ бол бүх хяналт таны гарт. тэр тусмаа шөнийн зурагт та орчны гэрлийг яаж харагдуулмаар байгаагаас шалтгаалаад Ф тоо болон хөшигний хурдаа зохих хэмжээнээс дээш доош хөдөлгөх тохиолдол их байдаг. Нэг үгээр хэлбэл гэрлийг илүүдүүлэх болон багадуулах зарчмаар...
За эцэст нь шөнийн зураг авах хамгийн энгийн зааварчилгаа:
1. ISO speed 100
2. White balance - Auto
3. Raw болон JPEG 2 файлын аль хүссэнээ ашиглаарай! Хэрвээ та авсан зургаа Lightroom, Aperture болон Photoshop-оор боловсруулалт хийдэггүй бол RAW файлаар бүү аваарай! Зуарг тань JPEG файлаар авснаар илүү сайн гарах болно. Учир нь камер тань зарим үндсэн тохиргоог хийж байгаа гэсэн үг. Хэрвээ шалгамаар байвал яг ижил хурд болон тохируулгаар ижил шөнийн зураг 1 байрлалаас 2 файлаар аваад LCD Screen-дээ хараад ойлгоорой!
4. Камерынхаа хөлийг хөдөлгөөнгүй сайн байрлуулах
5. A, S болон M моде-ын аль хэрэгтэйгээ сонгоод
- А моде-оор авч буй бол Ф тоогоо 8-11 болон түүнээс ихээр аваарай гэж зөвлөмөөр байна.
- S моде-оор авч буй бол 2 секунд болон түүнээс удаан хүссэнээрээ аваарай.
- М моде буюу мануал-ээр авч буй бол өөрийнхөө хүслээр яв...юу дуртайгаа хий..
6. Заавал Cable release юмуу Self timer хэрэглээрэй!
7. Фокусаа сайн тааруулснаа шалгахын тулд эхлээд заавал Test shot хийгээрэй! Авсан тестээ Zoom in хийгээд LCD screen дээрээ шалгаад сайн тохирсны дараа яг хэрэгтэй зургаа аваарай!
Эцэст нь хэлэхэд зүгээр л харснаа бүү дараарай!
- Хаанаас авбал энэ барилга сайхан гарах вэ?
- Аль хэсгээр тасалж фраме хийх вэ?
- Ойроос түлхэж авах уу? Холоос татаж авах уу?
- Аль хэсэгт үндсэн фокусаа тааруулах вэ? гэх мэт асуултууд зохион өөрөөсөө асуун өөртөө хариулснаар таны зургын чанар сайжрах болно.
Амжилт хүсье!