2009-07-06
Портрайт буюу хөрөг зураг...

Энэ бол хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их хэрэглэгддэгээс гадна  сонирхолтой зургын төрлүүдийн нэг гэж би хувьдаа боддог.

Байгалийн гэрлээр Хөрөг зураг авах...
Байгалийн гэрэл буюу нарны гэрэл бол хамгийн сайхан гэрэл..ккк
Харин та хэдийд авахаа өөрөө сайн бодох хэрэгтэй..Өглөөний болон нар жаргахаас өмнөх гэрлүүд зөөлөн миний бодлоор бас цэвэрхэн гэж болохоор байдаг бол үд дундын нар хэт хүчтэй байдаг гэх мэт цаг болгонд нарны гэрэл өөр өөр байдаг бөгөөд үүнийг Келвиний нэгжээр хэмжиж зурагчид ашигладаг  үүнийг энд бид ярилцах нь шал илүү байх гэж бодож байна.
Ингээд гадаа зураг авахдаа анхаарах зүйлүүд болон аргачлал;

1. Хамгийн тод Ф дугаараар авах;
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Ленз болгон өөрийн гэсэн хамгийн тод авах зогсоолтой байдаг ба мэргэжлийн гэрэл зурагчид үүнийг тодорхойлохдоо өөрийн тань хэрэглэж буй лензний хамгийн бага Ф дугаараас 3-4 бүтэн зогсоол гэж үздэг. Үүнийг 1-р хичээл дээрхи хүснэгтээс хараад өөрийнхөө лензний хамгийн сайн тод зогсоолыг олоорой! Ихэвчлэн Ф11 хавьцаа таардаг бөгөөд тиймээс ч мэргэжлийн хөрөг зурагчид Ф11 бол хөрөг зураг авах ПАССПОРТ юм гэж нэрлэдэг..

2. Камераа зөв байрлуул!
Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ чи сайн зураг авмаар байвал хөрөг зураг авхуулж буй хүнийхээ нүдтэй камераа нэг түвшинд байрлуулаад үзээрэй!

3. Зай..
Авхуулж буй хүнээ 2-2.5 метрт байрлуулаад аваад үзээрэй! Энэ бол мэргэжлийнхий хамгийн их хэрэглэдэг байрлал юм..Яагаад? Яагаад гэвэл энэ байрлалаас чи фраме-ээ дүүргэж зургаа авахын тулд 80-105мм дээр лензнийхээ хэмжээг авчрах хэрэг гарна. Энэ хэмжээ буюу 80-105 мм-ийн ленз бол бидний хэлдгээр Портрайт Ленз өөрөөр хэлбэл чи Япон явахдаа Пасспортоо авсан бол одоо Виза авлаа гэсэн үг. Эндээс дүгнээд чи баталгаатай хил давмаар байвал
- Апертуре моде дээр тавиад Ф11 тааруулаад
- Моделоо 2-2.5м зогсоогоод
- 80-105мм-ийн лензээр авбал тасарцан хөрөг зураг гарах нээ..

Анхаарах зүйлүүд;
- Аль болох зөөлөн гэрэлтэйд буюу өглөө 7-11 эсвэл орой 16 цагаас хойш авбал илүү сайхан гарах болно.
- Зураг авахдаа нарыг аль болох өөрийнхөө ард байрлуул эсрэгээр хэлбэл моделийнхоо өмнөөс нар тусахаар бодоорой!
-Фокусаа хаана тааруулах вэ?
- Энд бол ердөө ганц  хариулт бий..НҮД НҮД НҮД ккк бүү мартаарай хүн авч буй бол фокус ерөөсөө нүднээс өөр газар тааруулахгүй шүү!
1990-ээд оноос өмнөх гэрэл зургын сургалтанд бол хацар дээр тааруулах нь зөв хэмээн номлодог байжээ. Сүүлийн жилүүдэд лензний шил хэт всайжирч буй учраас маш жижиг ялгааг ч асар тод харуулах учраас нүд бол НҮД ккк..
За хичээгээд үзээрэй амжилт хүсье! Асуух асуулт гарвал доор бичвэл заваараа хариулаад байх болно..
Бичсэн: ebe | цаг: 23:40 | Photography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


Студио гэрлийн талаар оруулбал
Бичсэн: Жаргал (зочин) цаг: 14:33, 2019-09-07 | Холбоос | |


Бас л их баярлалаа
Би сайн мэдэхгүй болохоор миний хар туршлагаар ингэвэл арай дээр юм байна даа гэсэн зүйл болгоныг мэргэжлийн үүднээс бичсэн байна баярлалаа.
Бичсэн: Зочин цаг: 13:51, 2009-12-31 | Холбоос | |


Аксис:
Би нээх зураг аваад сүйд болдоггүй мөө... баяртай байна

Өрнөх:
Энд сэтгэгдэл дээр асуух зүйлээ асуучуул ирэх сараас бөөн зав болохоороо хариулаад хариулаад явчий тэх үү баяртай байна

Галуу дурлал:
Өрцөө шах : Миний хувьд яг оносон үгийг нь өөрөө хэлж мэдэхгүй ч Монголоор шах гэхээр нэг л бишиймаа тээ баяртай байна
Тиймээ Ф тоо гэж өрцийн онгойлтыг л товчлоод бичсийн. Гэрэл нэвтрүүлж буй болохоор цонх шиг ойлгоод илүү онгойлгох, нээх эсрэгээр нь багасгах , хаах гэсэн үг хэрэглүүл дээрийм бол уу тээ...
Бичсэн: ebe цаг: 18:36, 2009-09-26 | Холбоос | |


Ф гээд байгаа зүйлийг чинь сайн ойлгосонгүй. өрцийг яриад байгаа бололтой өртсөө шах л гэж хэлээд байгаа бололтой.
Бичсэн: Duck LOVE (зочин) цаг: 15:22, 2009-09-23 | Холбоос | |


hi
tnx.good information,uur asuux yum ix bn aaa,yaj xolboo barij asuux uuu?
Бичсэн: urnukh цаг: 20:38, 2009-08-30 | Холбоос | |


ooriin chine avsan zuragnuudiig haanaas olj uzej boloh ve?
Бичсэн: AXIS цаг: 18:30, 2009-08-04 | Холбоос | |


Энэ миний авсан зургууд бишээ..Жишээ болгоод photo.net -оос зөвшөөрөлгүй авчихсан зургууд байгаам..
Бичсэн: ebe цаг: 21:19, 2009-08-03 | Холбоос | |


ene tegeed uneheer ooriin chine zuragnuud yumuu http://www.flickriver.com/photos/axisseiko/ ene minii avsan zuragnuud baigaa.mongold ene turliin zurgiig hogjuulii gej bodoj baigaa.zurag avaad 1 jil-l boloh gej baina minii zuragnuud hervee taalagdval minii yahoo ID:axisseiko@yahoo.com add hiicheerei ooroos chine asuuj lavlaj surag yum ih baina.bayarllaa
AXIS
Бичсэн: AXIS цаг: 18:04, 2009-08-03 | Холбоос | |


bayrlalaa, ih goy zowlogoonuud bn
Бичсэн: namuka (зочин) цаг: 20:02, 2009-07-20 | Холбоос | |


цаг нь өвөлөөр юм уу зунаар юм уу? ккк
маш их баярлалаа гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 10:43, 2009-07-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 3039 удаа уншигдсан.







:-)
 
xaax