2009-07-19
MONGOL RALLY - 2009

Том Морганы хувьд өнөөдөр сэтгэл хөдөлмөөр өдөр.
21 настайдаа анх Лондон хотоос Монгол орон луу 16000 км аялахаар 1.0 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүртэй жижигхээн ФИАТ машин хөлөглөн 2 ч удаа хөдөлсөн болов ч түүнд Монгол орны барааг харах аз тохиогоогүй гэдэг.
Ингээд 2003 онд өөрийн вебсайт нээн хамтдаа энэ адал явдлаар дүүрэн аялалд оролцох сонирхолтой хүмүүсийг уриалж эхэлсэн байна. Үүний үр дүнд эхний жил 6 машин Лондон - Улаанбаатарын чиглэлийн Монгол ралли-д аянд гарснаас 4 машин нь эцсийн зогсоол буюу Азийн цагаан дагина Улаанбаатарт очиж байсан бол жил дамжин өргөжсөөр өнөөдөр Английн Лондон, Италийн Милан болон испанийн Барселона гэсэн 3-н хотоос нийт 500 машин хөлөглөсөн залуус талын Монгол орныг зорин хөдөллөө.

Манай аялал мэдээж аюултай, сонирхолтой бас адал явдлаар дүүрэн байх болно. Орчин үед ихэнхи хүмүүс төлбрөө төлөөд аль нэг оронд аялахаар зорьдог ч яг үнэндээ зочид буудалд тухалж хотоор тэнэхээс цаашгүй энэ зүйлийг би аялал гэж нэрлэхгүй АМРАЛТ гэж нэрлэх болно. Харин жинхэнэ адал явдлаар дүүрэн аялалыг нэрлэ гэвэл манай аялалд оролцож үзсэн хүн бүхнэ нэгэн дуугаар МОНГОЛ РАЛЛИ хэмээн орилох биз.. Онгон зэрлэг байгаль, ан амьтад, цэвэр анхилам агаар, бартаат замудд, ус шалбааг, тоос шороо юуг ч ажрахгүйгээр аялдаг бидний энэ аялал магадгүй ихэнхи хүмүүсийн энэ насандаа ч үзэж мэдрэхгүй тийм торгон мэдрэмжийг төрүүлдэг хэмээн зохион байгуулагч Том Морган Indenpendent сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ..

Хамгийн сонирхолтой машинуудын нэгээр Durham Их Сургуулийн нэг ангийн 5-н найзын хөлөглөсөн Английн түргэн тусламжийн тэрэг байсан бөгөөд уг машинаа зурагт, Play Station-оор тоноглосноос гадна жижигхэн мини бар ч суурилуулаад амжсан байна. Нэг ангийн андууд аялахынхаа хажуугаар Helen & Douglas House хэмээх хандивын байгууллагад хандив цуглуулж буй бөгөөд одоогоор тэд 11000 фунт буюу 25 орчим сая төгрөг цуглуулаад амжжээ. Монголд очоод уг эмнэлгийн тэргээ ямар нэгэн эмнэлэгт өгөх хүсэлтэй байгаа гэдгээ багийн ахлагч dave Andrews хэлжээ.

Нэг ангийн 5-н андын хаана хэрхэн явааг сонирхохыг хүсвэл доорхи линкээр ороод хараарай.

http://thedouglascar.com/Home.html

Адал явдлаар дүүрэн аялал сонирхогч залуусын
Алтан шар зам нь өлзийтэй байг ...

Бичсэн: ebe | цаг: 00:37 | nothing...
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Bi Ispanid amidardag ym. Say 6 sard 2009 onii Mongol Rally-d yvah gej bgaa neg zaluutai taniltssan ym. 7 sariin dunduur Barcelona-gaas garaagaa ehelsen shig sanagdaj bna.Odoo barag Mongolruu ih l dohoj yvaa bhdaa. Aylald tolson zardaliinh ni todorhoi heseg ni Mongoliin tuslamjiin baiguullagad ochdog gesen. Bas unaj ochson mashinaa handivlaad teriig ni duudlaga hudaldaagaar oruulaad mongiig ni mon l toriin bus baiguullaguudad handivaldag ym gesen. Ymartai ch manai orond tustai bas olon hunii amidrald martagdashgui adal yvdal avchirdag ene uil ajillagaa tsaashdaa amjilttai oshoo olon jil urgeljileh bh gej naidaj bna. Harin ochij bui gadnii zochidiig manaihan saikhan huleej avch saikhan zochluulaad butsaagaasai da. ирмэх
Бичсэн: Зочин цаг: 22:33, 2009-07-31 | Холбоос | |


аан тэд чинь мөн мөн..бүх машинуудаа хүүхдийн буяны байгууллага-д өгөөд дуудлагаар зардаг юм билээ..
Бичсэн: Зочин цаг: 02:47, 2009-07-19 | Холбоос | |


Түрүү зун алт авдаг өдөр Обод бид 2 бас нэг 2 Англи нөхөртэй танилцаж байсан. Монголд сайн дурынхны машины уралдаанаар ч билүү ирсэн, гээд пудволк дээрх бичгээ харуулаад байсан юм. Одоо санахад Монгол Ралли гэсэн байл уу яалаа? Зураг нь ч бас одоо санахад ийм зураг байсан сангдана... Ямартай ч машинаа зарж Монголд хүүхдийн байгууллагад тусламж болгож өгчихөөд Бээжин орж үзнэ гэж ярьж байсан. Хөгжилтэй сайхан ааштай залуус байж билээ хэхэ Хөлбөмбөг, найз охин гээд баахан худлаа ярьсан санагдана ярзайтал инээх Даанч бид хэд стриптиз бар хайгаад онгорхой газар олоогүй инээх

Бичлэг их хөөрхөн юм аа ярзайтал инээх аялалд явъя гэвэл ингэж л явах хэрэгтэй байх даа...
Бичсэн: xvv цаг: 01:54, 2009-07-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1564 удаа уншигдсан.







:-)
 
xaax