2009-03-23
Байгалийн зураг..
 Байгалийн зураг буюу Landscape Photography-ийн талаара хэрхэн авах болон хэдийд яаж авах талаар багахан зөвлөмж бичье!
Мэдээж хэрэг үзэмжилт байгальтай газруудаар аялангаа тэр байгалийн уул хад горхи ус далайн зургыг авмаар л байдг шүү дээ..Гэтэл хүнд камер авиран  уулын оройд гарчихаад зураг автал авсан зураг тань уг уулын оройд байрлах жижиг сувинерын дэлгүүрт байгаа $1.50 -ний ил захидал дахь зургаас муухай гарч байвал зураг авсны хэрэг байхгүй шүү дээ! Тиймээс доор бичсэн жижиг заавруудыг өөрийнхөө байгалийн зураг авахдаа хэрэглэдэг аргатай хослуулаад тасарцан зураг аваарай гэж хүсэж байна.

1. Байгалайин зургын АЛТАН дүрэм...
АЛТАН гэдэг үгийг бүүр томоор бичсэн байгаа биз!!! Хэрвээ та мэргэжлийн өндөр чанартай байгалийн зураг авмаар байгаа бол таньд зураг авах 2-хон цаг бий..
а. Та нар мандахаас 15-30 минутын өмнө болон нар мандсанаас 30 минутаас 1 цагийн дотор..
б. Нар жаргахаас 15-30 минутын өмнө болон нар жаргаснаас 30 минутын дотор..
Энэ 2 цаг бол мэргэжлийн байгалийн зурагчдын ажлын цаг буюу АЛТАН цаг...Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол та юу хүссэнээ биш зүгээр л нэг зураг авна гэсэн үг.. National Geography сэтгүүлд гардаг зурагнуудтай өрсөлдмөөр байвал АЛТАН цагт авч сураарай!

2. Хэрвээ та байгалийн зурагчин бол ТРИПОД таны сүнс л гэсэн үг!!! ккк
Хаа ч явсан цугтаа гэж мэдээрэй гээд дуу шиг хаа ч явсан ТРИПОД-тойгоо яваарай. 
Учир нь:
- Гоё өнгөтэй цэвэр байгалийн сайхан гэрэлтэй зураг авахын тулд та Ф тоогоо ихэсгэх буюу өрцөө бага онгойлгох шаардалагатай болдог. Ф32, Ф22 гэх мэт. Ингэснээр гэрэл багаар мөртлөө маш жигд зөөлнөөр сенсорт хүрдэг гэвэл хүрч байсныг нь харсан мэт худлаа мэт сонсогдох байх..Гэхдээ энэ бол гарцаагүй үнэн..Хэрвээ та туршиж үзмээр Эбэ хүү үнэн худлаа яриад байгааг шалгангаа өөрөө бас учрыг нь олмоор байвал.. Нэгэн өглөө эртлэн босоод камер триподоо үүрч гараад ойрхон байх байгалийн зургыг авахдаа Ф2.8 Ф5.6 Ф11 Ф22 гэсэн 4-н зогсоолоор аваад үзээрэй! Ингэхдээ мэдээж Моде-оо Апертур дээр тавиарай! 
Өөр нэг шалгах арга нь маш сайхан шөнийн зургын байрлал сонгоод мөн л дээрхийн адилаар авахад Ф тоо ихсэх тусам гэрэл хэрхэн зөөлнөөр тунгалаг орж буйг мэдрэх болно.

3. Өрцөөр авах буюу Aperture Mode-ийг сонгооорой! Хэрвээ та Канон хэрэглэдэг бол Av Mode харин Никон хэрэглэгч бол А mode дээрээ авч заншаарай.
-Өрцөөр зохицуулах журмыг ашигласнаар (Aperture priority mode) 
Ta зургын аль хэсгийг фокустай гаргахаа шийдэж зохицуулахад амар бөгөөд таны зохилцуулсантай камер автоматаар хөшигний хурдаа тохируулах учраас олон зүйлд санаа зовохгүй байх боломж бас бүрдэнэ.
а. хэрвээ нэг зүйлийг (мод чулуу хад ...гэх мэт) фокустай гаргаад арын болон бусад хэсгийг фокусгүй гаргамаар байвал Ф2.8 Ф4 гэх мэт жижиг Ф тоог сонгооорой! Мөн арын фон фокусгүй гарахад бас нэг анхаарах зүйл бол хэдий чинээ холын дуран хэрэглэн төдий чинээ амжилттай болно гэсэн үг л дээ. Жишээ нь 18-200 мм-ийн дурантай хүн бол 80мм-т Ф4-оор авснаас 200мм-т тохируулаад Ф4 авбал арын хэсэг маш бага үзэгдэнээ гэсэн үг шүү!
б. Дундаж Ф тоо буюу Ф8 болон Ф11 зураг ерөнхийдөө фокустай гарна.
в. Маш том үзэгдэх орчинтой газар зургаа бүх орчинд маш сайн фокустай гавмаар байгаа бол Ф22 болон Ф32-г сонгоорой. Ингэснээр зураг тодооос гадна маш удаанаар авах боломжтой.

3. Байрлал
Энэ бас нэгэн чухал хэсэг. Та зүгээр л зөрөн өнгөрөх хүмүүс шиг ооох ёстой сайхан газар байна гэх биш улам сайхныг хэн нэгний олж хараагүй тэр зүгээс олж харж зургаа авбал хүмүүст маш хүчтэй хүрэх болно.

4. Илүү тод өнгө өгөх
Энэ аргыг Фотошопд биш лензнийхээ өмнө хэрэглэдэг жамтай..Жам ёсондоо ч биш компьютертэй хамтарч худлаа өнгө зохиох биш байгалийн байгаа өнгийг нь илүү нэмэхэд зориулсан Поларизинг филтер (Polarizing filter) гээд байгалийн зурагчдад зойулсан сайхан эд бий..Хямд ч гэж жигтэйхэн...ккк
Үүний ашиг нь:
а. Илүүдэл тусгалуудыг байхгүй болгоно..Голын усанд тусах гэх мэт зүйлсийг
б. Таны авч буй зургын хэт гэрэлтэй тэнгэрт тань гүн хөх өнгиүйг өгөхөөс гадна зургын ерөнхий гэрлийг зөөлрүүлэх.. гэх мэт ач тустай...
Анхааруулга; Хэрвээ та Super wide angle lens 10.5мм юмуу 12мм хэрэглэдэг үедээ поларайзер хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. яагаад гэвэл загасан нүдэт гэдэг эдгээр лензүүдийн гадаргуу тгш биш байдгаас өнгө зарим газраа (тойрог хэсэгтээ) хэт ихээр илэрдэг учраас зургыг эвдлэх талтай..

5. Агаарын даралт
Агаарын даралт миний бодлоор таны найз ч болно бас дайсан ч болно. 
а. найз: яагаад найз боловоо гэхээр өглөөний манантай будантай зураг авах үед маш гоё эффект өгдөг..
б. дайсан: мш цэвэрхэн зураг авах үед агаарын даралттай үед миний бодлоор нэг л тийм байдаг.. харин борооны дараа болон цас орсны дараа нар мандахад зураг авбал үнэн тасарцан цэвэрхэн байх болно..

6. Нууц ноёнтон буюу Neutral Density Filter
Энэ лензний нэрийг Монголчлох хүсэл алга..ккк
Ерөнхийдөө байгалийн зурагчид тэнгэрийг гүн цэнхэр болгосон хирнээ уг зургынхаа бусад хэсэгт ямар ч өнгө будаг нэммээргүү үедээ хэрэглэдэг нууц зэмсэг юм. Заримдаа нар хэт хүчтэй байгаад авсан зураг тань 2 хуваагддаг үеүүд бий..Тэнгэр нь хэт гэрэлтэй байгаль нь хэвий эсвэл тэнгэрээ тааруулахаар байгаль нь хэт бараан болоод байдаг тийм үед энэ филтер таны дотны анд байх болно..

За өнөөдрийнхөө Байгалийн зураг авах асуудлаа ингэсгээд дуусгая даа! тэгэхгүй бол ам халаад бүүр явж өгөх шинжтэй..

Доор 3-н жишээ оруулаад зураг авсан хэрэглэлүүдийн мэдээлэлийг бас орууллаа.


зураг 1. 
Camera: CANON EOS 5D
Filter: Singh-ray Galen Rowell Graduated Neutral Density 3 stop,hard
Lens; Canon 17-40 F/4L

зураг 2.
Camera: NIKON N80
Filter: Polarizer (LINEAR), Singh-ray Galen Rowell Neutral Density 2 stop soft
LENS NIKON AF 28-105MM F/3.5-4.5D IF

зураг 3.
Camera CANON EOS 5D
Filter: Singh-ray Galen Rowell Graduated Neutral Density 2 stop,hard
Бичсэн: ebe | цаг: 04:11 | Photography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(31)
Сэтгэгдэл:


blogiin ezen bnu????
blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????blogiin ezen bnu????
Бичсэн: Org (зочин) цаг: 17:37, 2012-04-12 | Холбоос | |


сайн уу танд хөвсгөл хөтлийн зураг байгаа юу байвал өгөөч, би зурах гээд,,, хариу,,
Бичсэн: энхжаргал (зочин) цаг: 13:27, 2012-03-27 | Холбоос | |


18-300mm-iin sigma durantai yma 200-300 deer macro gej bn ymar uchirtai ym boloo ymar zurag avdag ym be
Бичсэн: tulgaa (зочин) цаг: 19:17, 2012-02-05 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 19:19, 2011-12-09 | Холбоос | |


Cgfye3
Бичсэн: Зочин цаг: 13:54, 2011-11-04 | Холбоос | |


ах нь 48 хөгшин хүн яахуу
Бичсэн: Зочин цаг: 15:26, 2011-05-05 | Холбоос | |


маш их гоё зураг бнагоё шүү баяртай байна үнсэлт тэврэлт ярзайтал инээх тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 11:00, 2010-09-30 | Холбоос | |


Nazi_wolf-d
Oosh Nazi wolf_oo chi bitgii hudlaa yariad bgaarai. Bi chinii flickrig medneshd. shinekow ch chihshig. flicr luu orood uzsen chini zuragnuud ni tasartsan naasssss
Бичсэн: Зочин цаг: 17:04, 2010-05-05 | Холбоос | |


har tsagaan zurag
har tsagaan zurag yaj avah uu?
yu anhaarah yostoi, kameraa herhen tohiruulah tuhai medeelel oruulj uguuch
Бичсэн: khandaa цаг: 11:12, 2010-01-31 | Холбоос | |


Maш их баярлалаа
Баярлалаа энэ зөвлөгөөгөөр чинь нэг оролдоод үзнээ. гоё шүү Бас би жоохон дулаархаар нохойн зураг авна боломжтой завтай бол надад туслаач би тэр үед нь хэлнээ.
Бичсэн: Зочин цаг: 13:38, 2009-12-31 | Холбоос | |


Hi,
HDR image хэрхэн үүсгэх тухай нэг зав гаргаад бичихийг оролдоно оо одоохондоо яг худлаа байхаа гэхдээ зав гарганаа баяртай байна

Chuluu-eegii
Миний бодлоор юутай ч http://ebe.blogmn.net/23142/portrait-buyuu-hurug-zurag....html ийшээ ороод хөрөг зураг буюу портрайт авах талаар уншихад ерөнхийдөө нэг санаа орж ирэх байх..
Миний бодлоор аль болох автомат -аас зугтааж Мануал-ээр авахыг оролдох хэрвээ чадмааргүй бол Aperture Priority Mode буюу өрцний хурдаар авахыг зориорой. Учир нь чиний авах зүйл зөвхөн нохой учраас түүнийгээ л тод гаргахад хамаг зорилго орших байх гэж бодож байна. Тиймээс камерынхаа А буюу өрцний горимоор ажиллах дээр тавиад Ф5.6 юмуу Ф8 гэсэн тоог тааруулаад хамгийн тод авмаар байгаа хэсэг дээрээ зураг авах товчоо хагас дарахад камер тань бусад тохиргоог хийснээр боломжийн зураг гарах болно. Мэдээж хэрвээ та Photoshop болон Lightroom мэтийн софтоор зургаа боловсруулалт хийдэггүй бол RAW биш JPEG файлаар авахыг зөвлөх байна. ингэснээр камер тань тодорхой тохируулгуудыг таны өмнөөс хийснээр бага ч болов боловсрогдсон зураг гарах болно.
За амжилт хүсье!
Бичсэн: ebe цаг: 01:21, 2009-12-22 | Холбоос | |


Сайн байна уу?
Чиний блог маш их таалагдлаа. Би нохой сонирхогч бөгөөд тэр дундаа Германы хоньч нохойг ихэд сонирхдог хүн билээ.Гадны өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн нохойн зураг авдаг студи байдаг.Тэдгээр мэргэжлийн зурагчдын авсан зурагнууд шиг тийм зургыг авч сурахыг маш ихээр хүсдэг.Гэвч энэ талаар ямар ч мэдлэггүй болхоор нэг иймэрхүү оролдлого хийсэн. http://www.german-ovcharka.com/index.php/2009-08-28-19-04-11/80-2009-11-24-
Камераа АВТО дээр нь тавьсан болохоор зургийг нь авсан нохойны өнгө бодитой гарч чадаагүй байналээ.Энэ байгалийн зураг авах цаг гэдэг надад маш их таалагдлаа нохойг ч бас энэ цагт зургийг нь авбал маш гоё гарах байхаа гэж бодож байна.Эсвэл амьтаны зураг авахад өөр анхаарах зүйл байдаг уу ? энэ талаар зөвлөгөө өгөөч бас яг ямар нөхцөлд ямар тохиргоо дээр нь тавьж авбал маш гоё гарах бол болбол жишээтэйгээр харуулсан нийтлэл тавиарай.би бараг бүх нийтлэлүүдийг нь үг үсэггүй уншиж байна ойлгохгүй их юм гарч байнаа.Аль болох энгийн үгээр тайлбарлаарай мань бид шиг А ч гүй хүмүүст.
Бичсэн: Chuluu.eegii (зочин) цаг: 14:48, 2009-12-20 | Холбоос | |


hi
tnx a lot.hd photo g yaj avdgiin?hd photo camera gej bas bdg yumu?eswel converter bdg yum uu? bas RAW formatnii talaar xeled uguuch? oo bas depth of field preview tovxhoor ydgiin?yamar xeregtei vvregtei button be?Rebel XS eer HD photo avj blx uu yaj avax be tuslaach?
Бичсэн: Зочин (зочин) цаг: 16:01, 2009-11-04 | Холбоос | |


Миний бодлоор чиний камер хангалттайгаар барахгүй хуримын зураг авч болно гэж бодож байна. Хүмүүс камерын их биенд маш их ач холбогдол өгөөд байдаг. гэвч яг үнэндээ өнөөдрийн технологи өндөр хөгжсөн үед ямар ч ДСЛР чанартай зураг авах боломжтой. Харин зургын чанраа сайжруулмаар байвал сайн шилтэй ленз л илүү чухал гэж зөвлөх байна..
Мөн хуримын зураг сайн авч сурахын тулд:
- Флаштайгаар зургыг хэрхэн сайн авах талаар
- Аль өнцгөөс ямар байрлалаар авбал дээр
- зохиомжыг хэрхвэл дээр вэ гэх мэт маш энгийн мөртлөө чухал зүйлүүдэд анхаараад бусад чадвартай хуримын зурагчдын сайтаар аялан тэдний зургуудаас жишээ авах замаар өөрийгөө хөгжүүлбэл дээр байх гэж бодож байна..
Амжилт хүсье баяртай байна
Бичсэн: ebe цаг: 02:08, 2009-11-04 | Холбоос | |


SAIN BN UU
goy goy medeelel bna.asuux yum ix bn aa.xurmiin zurag yaj avax uu?yamar markiin slr camera zgr bdg ve? bi sayxan canon rebel XS avsan jhn muu bn aa.HD photo camera bdg gsn ter camera niii talaar xelj ugnu vv.xurmiin zurgiig yaj avbal goy avax ve?
Бичсэн: CORN цаг: 22:16, 2009-11-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 8707 удаа уншигдсан.







:-)
 
xaax